Б.Баяраа: УБТЗ ажилчдаа нууцаар тагнаж, чагнадаг

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс "Улаанбаатар Төмөр зам” ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа тухай мэдээллийг хийж байна. Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлаараа, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхд албан тоот хүргүүлж байсан. УБТЗ-ын 15 мянган гаруй ажилтнууд болон Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн нэрийн өмнөөс дараах албан шаардлагыг хүргүүлсэн байна. Хэрэв тухайн шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн удаа ажил хаялтыг зохион байгуулна гэдгээ мэдэгдэв. Мөн тэрбээр
"УБТЗ өөрсдийн ажилчдаа тагнаж чагнадаг, алагчилж захиалгаар хэлмэгдүүлдэг. Жишээ нь, 2018 онд галт тэрэгт дайруулсан ажилтны хэрэг дээр хүн хэлмэгдүүлж байсан. Эгэл ажилтан алдаа гаргавал хэдэн жил ажилласан нь хамаагүй, цалин мөнгөгүй хөөж гаргадаг. Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна. Мөн сүүлийн үед ажилчдыг ажлаа хийх нөхцөл бүрдүүлэхгүй байгаа тухай тухай хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
UBTZ -n manajmentiig uurchluh tsag ali hediine bolson shd.hun sanaatai gemtel gargadaggui,tegwel unen baidliig helsen hun ajil turulgui bolj,hudla yarisan ni ajil turulteigu ulddeg jisheeni,huuchirsan tehnilogo uurchluhgui bj, gmtel ih grn
Төмөр замын Вант улс бол Монголдоо л гайгуй, ээлтэй газар юмсан. Энэ нөкөр буруу тийш нь чангаах гээд байх шиг.