УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Харин доромжлуулахгүй

УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна.

С.ГАНБААТАР: Хоёр дахь удаа Ерөнхий сайдаар сонгогдох байх. Биеэ тоож бяралхаж, аархаж болохгүй ээ. Гол асуудлаа барьж авах хэрэгтэй. Монгол Улсад мөнгө л хэрэгтэй байна. Мөнгө уул уурхайгаас орж ирнэ. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй, энэ ажилд хамтарч ажиллана.

О.ЦОГТГЭРЭЛ: 2020-2024 оны Засгийн газрын төвлөрч ажиллах гурван гол чиглэлийг та тодорхойлж хэлж өгөөч ээ?

У.ХҮРЭЛСҮХ: Долоон асуудалд анхаарч ажиллана. Үүнд: Улс орноо хүнсээр хангах, иргэдээ орон сууцжуулах, Дотооддоо эрчим хүчээр хангах Нефть, шатахуунаар хангах, Дэд бүтцээр хангах, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах Банк санхүүгийн реформ хийх, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох гэсэн асуудал анхаарал хандуулан ажиллана. Урд нь ч анхаарал хандуулж ирсэн.

Ц.ТУВААН: Та сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Мөн бие даасан тусгаар улсын хувьд хүнсний ногоо, шингэн сүүгээр улсаа хангах талаар ямар бодлого барьж ажиллах вэ.  

У.ХҮРЭЛСҮХ: Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Харин та бүхэн битгий доромжлоорой. Доромжлуулахгүй гэдгээ эртхэн хэлчихье.

Б.БАТ-ЭРДЭНЭ: У.Хүрэлсүх ард иргэдийнхээ үгийг сонсдог сайд. Цаашид энэ хэвээрээ ажиллаарай гэж захимаар байна.

Ж.БАТСУУРЬ: Өнөөдөр ноолуураа хадгалсан зарсан малчид хохирчихсон байна. Зах зээлийн зарчмаараа жамаараа 85 мянган төгрөгөөр зарагдах байсан ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна гэж төр засгаас зарласан. Ингээд ноолуураа хадгалсан, зарсан иргэд хохирсон байдалтай байна. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

доромжлуулахгүй байж болно.харин илүүрхэж доромжилж болохгүй шүү...

Холбоотой мэдээ

Back to top button