Нийгмийн

ЭЕШ: Өнөөдөр биологи, математикийн шалгалттай

Энэ сарын 02-нд  улс орон даяар ЭЕШ эхэлсэн. Эхний өдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.  Түүхийн шалгалт 10:00-11:20 цагт, Англи хэлний шалгалт 14:00-15:20 цагт явагдсан юм. 

Харин долдугаар сарын 03-нд  өглөө10:00-11:40 цагт хими, 13:00-14:20 цагт газарзүй, 16:30-17:50 цагт нийгэм судлалын хичээлийн шалгалт явагдлаа. Харин өнөөдөр буюу долдугаар сарын 04-нд 10:00-11:20 цагт биологи, 14:00-15:40 цагт математикын шалгалттай. 

Долдугаар сарын 05-ны Ням гараг

10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mnцахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;
  2. Суудлын хуваарь;
  3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button