ДЭЛХИЙ
Дональд Трампын хүүгийн найз эмэгтэй коронавирусээр халдварлажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн найз эмэгтэй коронавирусийн халдвар авсныг хэвлэлүүд мэдээлжээ.
Fox News сувгийн хөтлөгч асан Кимберли Гилфоил нь одоо залуу Дональд Трамптай хамт амьдарч байгаа юм. Тэр бас Дональд Трампын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилладаг.
Долдугаар сарын 4 бол АНУ-ын үндэсний баярын өдөр бөгөөд өчигдөр ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйл явдлыг тохиолдуулан Өмнөд Дакота дахь Рашмор ууланд болсон ёслолын ажиллагаанд оролцсон юм.
Кимберли Гилфоил энэхүү арга хэмжээнд оролцохоор очихдоо оношлуулж, коронавирусийн халдвар авснаа мэджээ.
Үүний дараа Гилфоилыг даруй тусгаарласан бол халдваргүй гарсан Дональд Трамп Жуниорыг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарласан аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.