НИЙГЭМ
Д.Нямхүү: Гурван иргэн эдгэрч, нийт 188 боллоо
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Долдугаар сарын 5-нд гурван лабораторид нийт 334 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа” гэв.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.