“ЖИ ТАЙМ”-ын шүүгдэгчид хилийн хориг тавьж, шүүх хурлыг ХОЙШЛУУЛЛАА
“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.08/ 09.00 цагт болсон ч, шүүгдэгчид хилийн хориг тавьж, хэргийн материалтай танилцах боломжоор ханган долоодугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны зургадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.
Улмаар шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.