УЛС ТӨР
Шинэ сайд нар 16:00 цагт тангараг өргөнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцууллаа.
Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болох бөгөөд томилогдсон сайд нар 16:00 цагт УИХ-ын чуулганд тангараг өргөх юм байна.
Сайд нар тангараг өргөсний дараа Ерөнхий сайд өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулах бол БОАЖЯ, ГХЯ, БХЯ-ны сайд нарт яаман дээр нь гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.