УЛС ТӨР
АН-ын даргын сунгаа тодорхойгүй хугацаагаар ХОЙШИЛЖЭЭ
АН-ын даргын сунгаа энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд явагдах тухай АН-ын дарга асан С.Эрдэнэ зарласан. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Тодруулбал, АН-ын даргын сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлтэй өргөдөл гишүүдээс ирсэн байна. Энэ дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсжээ. Эл асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулах шийдвэрийг өчигдөр /2020.07.09/ гарсан аж.
Мөн ирэх наймдугаар сарын 23-ны өдөр товлоод байсан Их хурал ч хойшилсон байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.