Нийгмийн
Япон улс Монгол Улстай агаарын хилээ НЭЭНЭ

Шинэ коронавирусийн улмаас Япон улс 129 улсын иргэдийх хөл хориог хязгаарлаад байгаа. Одоогийн Японы олон улсын нисэх буудлуудын оношлох чадвар өдөрт 2,300-аар хязгаарлагдаж байгаа юм.
Энэ багтаамждаа тааруулан эхний ээлжинд тус улс Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсуудаас хязгаарлагдмал тооны зорчигч хүлээж авах яриа хэлэлцээг долдугаар сарын 18-нд эхлүүлэх болжээ.
Хоёрдугаар ээлжинд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай агаарын хилээ нээх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Эдгээрээс гадна Бруней, Камбож, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Сингапур улсуудын зорчигчдыг есдүгээр сараас эхлэн хилээрээ нэвтрүүлэхээр судалж байгааг Ёмиури Шимбун сонин засгийн газрын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliig tegeed garchig deeree durdaad l durdsangui , unshaad l blaa bdaggui shuy, hezee tegeed neeh ym beee,
9 dugger saraas gej bgazde
Hereggui dee ????????