Нийгмийн

ОБЕГ-ын алба хаагчид наадмын өдрүүдэд 251 иргэний амь насыг аварчээ

ОБЕГ-ын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд голын усанд боогдсон, голд автомашинтайгаа суусан, живж байсан 251 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргажээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд нийт 32 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Ингэхдээ 24 иргэнийг усны ослоос аварч,  иргэн, аж ахуйн нэгжийн 182 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Эдгээр дуудлагын 16 нь гал түймэр, 16 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ.

Түүнчлэн үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг авран хамгаалахаар давхардсан тоогоор 2,036 алба хаагч, 56 техник хэрэгсэлтэйгээр долоон маршрутын дагуу нийт 100 орчим км газарт хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэсэн аж.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button