НИЙГЭМ
Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-нд ЭХЭЛНЭ

2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ.
Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn (Сайтад шинэчлэл хийж байгаа тул одоогоор нэвтрэх боломжгүй) системээр наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийгн 23:59 цаг хүртэл хийнэ.
Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-наас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг анхаараарай.

У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 хөрш маань иим эрсдэл өндөртэи баихад цэцэрлэг орох уу ????