НИЙГЭМ
Хилчид 1630 тооны малыг хил давуулалгүй тогтоожээ

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хур бороо ихтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд Дорнод аймгийн зарим сумдын хэсэгт цаг агаар эрс муудаж, дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн оржээ.
Үргэлжилсэн борооны улмаас Хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр нийт 1630 тооны бог, бод мал улсын хилд тулсныг хилчид хил давуулалгүй тогтоосон байна.
Хилчид ийнхүү байгалийн давагдашгүй хүчний эсрэг хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ард иргэдэд учирч болох 655 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.
Улсын хилд тулсан малыг хилийн салбар болон харуулын байрлалд татан хамгаалалтад авч, хилийн дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, эздэд нь хүлээлгэн өгөөд байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.