Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцин дархлаа үүсгэж байна

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээж буй шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин хүний биед дархлаа үүсгэж байгаа нь туршилтаар батлагджээ. Тодруулбал уг туршилтад хамрагдсан нийт 1077 хүний биед коронавирусийг устгах чадвартай дархлааны Т эсүүд үүссэн байна.
Анагаах ухааны түүхэнд хийгдэж байсан бусад вакцинуудтай харьцуулахад “ChAdOx1 nCov-19” хэмээн нэрлэгдсэн тус вакцин маш хурдан хугацаанд бүтээгдэж байна гэж эрдэмтэд онцолжээ.
Вакцин хийлгэсэн хүмүүсийн 70 хувьд нь халуурах, толгой өвдөх зэрэг зовуурь илэрсэн байна. Эрдэмтэд үүний дараа илүү олон хүнийг хамарсан туршилтуудыг явуулж, нэгтгэл үр дүнг энэ оны сүүлээр зарлах аж. Иймд халдварын тархалт хамгийн өндөрт хүрээд буй АНУ, Бразил, Өмнөд Африк зэрэг улсуудад өргөн хүрээний туршилт явуулахаар болоод буй юм байна.
Г.САНЧИРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.