Нийгмийн

Адуундаа явсан залуу алга болж, морь нь гэртээ иржээ

Баян-Өлгий аймагт адуундаа морьтой явсан ч морь нь гэртээ ирээд эзэн нь алга болсон тул эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ 20 настай эрэгтэй, иргэн Н долоодугаар сарын 20-ны 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан байна.

Мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн бөгөөд эмээл, тохом нь ус болсон байжээ. Тиймээс энэ талаарх дуудлагыг тухайн өдрийн  14:20 цагт ОБЕГ-т өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Хилийн 0165 дугаар ангийн 0251 дүгээр салбарын “Арал толгой” заставын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button