Нийгмийн

Б.Ундармаад холбогдох шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Нийслэлийн прокурорын газраас Б.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Улмаар Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдсон юм.  Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. 

Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан юм

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button