Нийгмийн

“Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ

Өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн асан “Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хар тамхи болон хүчирхийллийн хэргийн хохирогч болсон тухайгаа цахим орчинд нийтэлж, шуугиан тариад байсан.

Тэрбээр тухайн үед хэлэхдээ, 2015 оны зургадугаар сарын 16-н буюу түүний 16 насны төрсөн өдөрт уригдсан зочид болох томоохон компаниудын эздийн хүүхдүүд Г.Номуундарийн уух зүйлд мансууруулах бодис хийж, улмаар хүчирхийлсэн хэмээж байв. Түүнчлэн түүний олон нийтэд цацсан бичлэгт нэр бүхий 30 хүмүүс дурдагддаг бөгөөд тэд Г.Номуундарийн үеэл дүүг ч мөн хүчирхийлсэн тухай мэдээлэл байдаг аж. Тухайн хэргийг хоёр жилийн дараа буюу 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч, "хүчирхийлсэн гэх хэрэгт нотлох баримт байхгүй” хэмээх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд нь хаасан аж.

Харин дээрх нэр дурдагдсан 30 хүний Монголд байсан 14 хүнийг биологийн шинжилгээнд хамруулахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн дагуу нэг сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохыг хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: zindaa.mn

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2015 онд болсон хэрэг дээр 2017 онд хэрэг үүсгэхээр яаж нотлох баримттай байх юм бэ? Ялангуяа хүчингийн хэрэг дээр! Хөөрхий охин. Гэхдээ зөв алхам хийсэн. Манайхаас өөр хууль чанга, хэрэгждэг газар бол гэмт хэрэгтнүүд шангаа хүртэх л байсан

Цогцосгүй аллага
Цогцосгүй аллага
Reply to  Зочин

Цогцос нь олдоогүй байхад хүн алснаар яллаж болдог юм чинь хэдийгээр ДНА олж чадахгүй ч сайн ажиллавал хүчин болсон гэдгийг нотолж чадна. Цагдаа илрүүлэхийг хүсэхгүй байна !

Буруу
Буруу
Reply to  Зочин

1 хүнээс үг дуулах хэцүү байх. 30 хүнийг яаж л бол яаж мэдээлэл авч болно. Цагдаа маш муу ажилласан байна. Хохирогч хохироод өнгөрөхөөр дараагийнх нь хохирогч дуугарахаа болино. Хэргээс мултарсан гэмт хэрэгтнүүд цааш үргэлжлүүлнэ.

Баавгай
Баавгай

Ийм эмзэг сэдвийг танай сайт яах гэж ингэж сөхөж байдаг юм вэ?!Ёс зүй үр дагавар ,гээд..жаахан хүнлэг байгаач!!Админ аа!!!!!Танайхыг шимтэн үздэг байсан сэтгэл унтарч бна шүү!!!!!!!

Зочин
Зочин

Яана. 16-хан настай хохирогч тусламж гуйж хашгирахад цагдаагийн газрын хийж чадах зүйл ердөө л энэ үү?

Ebi erh zuilch
Ebi erh zuilch

Arai denduu bna bichihuu gej ar ger hohirogchoos asuuj bolnoo do mungu olhiin tuld yuch hamaagui bichhiin maa haan haanaa bodoh zuil bgaam da uulana

Холбоотой мэдээ

Back to top button