Нийгмийн

БНХАУ-ын Австрали, Канадаас авсан нүүрсний хэмжээ өсөж, Монгол, Орос нүүрснийх буурав

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГТ ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Азийн нэгдсэн PMI индекс VI сард өмнөх сараас нэмэгдэв. Үүнд Австрали, БНЭУ, Японы үйлчилгээний PMI индекс V сард 30-аас доогуур түвшинд хадгалагдсан бол VI сард 26.2, 21.1, 17.6-ээр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

БНХАУ-ын Шанси, Шаанси, ӨМӨЗО-ны нүүрсний нийт үйлдвэрлэл оны эхний таван сард 226 сая тонн хүрч, БНХАУ-ын нийт үйлдвэрлэлийн 70 хувийг бүрдүүлэв. Түүнчлэн Шанси, Шаанси мужийн үйлдвэрлэл оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 2.7 хувь, 23.6 хувиар тус тус нэмэгдсэн бол Өвөр Монголын үйлдвэрлэл 3.5 хувиар буурав.

Зөвхөн V сарыг авч үзвэл Өвөр Монголын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурсан бол Шанси, Шаанси мужуудын үйлдвэрлэл 0.7 хувь, 22 хувиар тус тус нэмэгджээ.

Нүүрсний импортын хориг чангарсан нөлөөгөөр V сард БНХАУ-ын нүүрсний нийт импорт 22 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурлаа. Харин оны эхний 5 сард нийт импорт 149 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 16 хувиар нэмэгдэв.

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт V сард 17 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурав. БНХАУ-ын

Индонезоос импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурч V сард 11.1 сая тоннд хүрсэн,

  • Австралиас импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 3 сая тоннд,
  • ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 2.02 сая тоннд,
  • Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 0.13 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 16.5, 39.2, 13.3 хувиар тус тус буурав.

БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импорт V сард 4.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурав. БНХАУ-ын

  • Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2 сая тоннд,
  • Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 0.52 сая тоннд хүрч 49.6 хувь, 44.5 хувиар тус тус нэмэгдсэн бол
  • Монгол Улсаас импортолсон  коксжих нүүрсний хэмжээ 1.71 сая тоннд,
  • ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 0.37 сая тонн болж 51.6 хувь, 37.1 хувиар тус тус буурав.

    Эх сурвалж: Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тойм, Монголбанк
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүүрсээ ядахнаа угааж, баяжуулж төмөр замаар тээвэрлэх асуудалд төр шуурхайлахгүй бол Канад.Австрали,Индонези с гадна Орос нэмэгдэж зах зээлээ алдахад ойрхон л боллоо доо.

Ахмад уурхайчин
Ахмад уурхайчин

Боловсруулаагүй нүүрсний хэрэглээнээс бараг Монголоос бусад орон татгалзаж эхэлсэн. Энэ бол 2015 оны Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг авч хэлэлцсэн Парисын олон улсын хурлын шийдвэр. Түүний хэрэгжилтийн үр дүн. Манайд нэг ёсны шахалт үзүүлж нүүрсээ угааж цэвэрлэхийг шаардсан шаардлага. Нөгөө талдаа бид нүүрсээ угааж үнэ хүргэх боломж юм.

Холбоотой мэдээ

Back to top button