Нийгмийн
Зэвсэглэсэн этгээдүүд автобусаар зорчиж явсан 20 иргэнийг барьцаалжээ

Өнөөдөр /2020.07.21/ өглөө Украины Луцк хотод зэвсэглэсэн бүлэг этгээдүүд нийтийн тээврээр зорчиж явсан 20 гаруй жирийн иргэнийг барьцаалсан хэрэг гарчээ.
Зэвсэглэсэн этгээдүүд биедээ олон тооны автомат буу болон тэсрэх бөмбөгийг авч явсан гэх бөгөөд цагдаагийн ажилчид барьцааны иргэдийг суллахаар ажиллаж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг бодолцож тухайн орчмын хөдөлгөөнийг хаасан байна.
Хамгийн сонирхолтой нь тухайн этгээдүүд цагдаагийн байгууллагад өөрсдөө дуудлага өгсөн бөгөөд автобус болон зорчигчдыг дэлбэлж хөнөөнө хэмээн сүрдүүлжээ. Одоогоор тэдний автобус болон иргэдийг барьцаалах болсон шалтгааныг олоогүй аж.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Today mongold uu??