УЛС ТӨР
Б.Баасандоржийг Хууль зүйн яамны ТНБД-аар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.22/ хуралдаанаар Хууль зүйн яамны ТНБД-аар Б.Баасандоржийг томилох шийдвэр гаргажээ.
- Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуулийг тус тус дүүргэсэн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
- 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
- 2018 оноос УБЕГ-ын даргаар, 2020 оны дөрөвдүгээр сараас ССЕХ-ны орон тооны бус гишүүнээр ажилласан туршлагатай.
Г.САНЧИРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо эмнэлэг сургууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүх шинжилгээнд өөрчлөлт хийж салхи оруулах уу