Л.Болд, Я.Санжмятав, О.Алтангэрэл нар Ерөнхийлөгчид зөвлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхүүд болох Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, Ц.Хулан нар УИХ-ын сонгуульд АН-аас болоод бие даан нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Харин тэд сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаа өгсөн. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн орон тоо сар гаруй хугацаанд эзгүй байгаа.
Тэгвэл тэдний оронд хэн томилогдох нь эхнээсээ тодорхой болж эхэлжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан Л.Болд, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар ажиллах нь тодорхой болоод байгаа аж.
Мөн АН-ын дэд дарга Р.Амаржаргал, Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж нарын яригдаж байгаа бөгөөд тэдний нэр албан ёсоор албажаагүй байгаа юм байна.
Р.Амаржаргал, Л.Болд, О.Алтангэрэл нар сонгуульд өрсөлдөөд мөн гарч чадаагүй юм. Нэг ёсондоо сонгуульд өвдөг шороодогсод Ерөнхийлөгчид зөвлөх нь ээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сонгууль нь шудрага явагдсан биш. Луйварын сонгууль болсон гэдгийг хүн болгон л мэдэж байгаа бус уу
Ziaa eok mini helsnee hiigeed bugaaraidaa tegvel altan hoshoo bosgochihmoor bhiin. Odoo ch ongorlooldoo
Ерөнхийлөгчдөө ганцхан зөвлөе...Болдыг зөвлөхөөр сонгож болохгүй шүү.
Лу.Болд хамгийн зөв сонголт
Ядамсүрэнгийн Санжмятав хамгийн зөв сонголт шүү элдэв хэрэгт орооцолдоогүй нэр цэвэр хүн. Ажлын туршлага ихтэй зохион байгуулах чадвар сайтай хүний хувьд ч их аятайхан хүн шиг харагддаг
Лхагвадорж бол их зөв харьцаатай. Богино хугацаанд залуу хүн гэхэд их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн шүү.
Л.Болд гэж хүний үйлдэл яв явсаар нэг л тийм тогтворгүй, хэн хүчтэй байна тэрний талд очиж наалддаг хуурамч зан л улам бүр тодроод байх шиг. Бэрх ч юмаа даа. Хахахаха...
Лу.Болд хамгийн зөв сонголт
Таарсанч зөвлөхүүд бол доо