“Өчигдөр ирсэн япончуудыг тусгаарлаагүй, монгол иргэдээс түрүүнд тавьсан”
Энэ сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн, Монгол Улсын иргэн Г.Эрдэнэзул цахим хуудсандаа нэгэн мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр эх орондоо ирэн, онгоцноос буухдаа “Монголчууд минь зөвхөн монголчууддаа хилээ нээгээч” зэрэг бичиг бүхий лоозон барьж, уриалсан нь олны анхаарлыг татсан юм.
Тэрбээр цахим хуудсандаа “Гэртээ харих зам тийм ч амар, дардан байсангүй ээ.
Мөн ч их тэмцэж дуугарч, доромжлол, шахалт дарамт туулж байж эх орондоо газардлаа.
Гэхдээ би л ирсэн бол боллоо гээд дуугай суухгүй ээ. Бидний ард ирж чадаагүй, хүнд замыг туулж байгаа олон мянган Монгол иргэд маань үлдсэн.
Өчигдөр шөнө орж ирж нэлээд ядарсан учир аян замынхаа тухай одоо л зухас дурдая...
Тусгай үүргийн тусгай шаардлагын онгоц.
2020.07.21
Токио-Улаанбаатар чартер нислэг.
Хэвлэл мэдээллээр нийт 260 иргэн эх орондоо ирсэн гэж мэдээллэж байна лээ. Гэхдээ үгүй л дээ.
Би онгоц доторх иргэдийг суудлаар нь 4-удаа 00 орох болгондоо тоолж байлаа. 260-аас хэтэрсэн байсан. Мөн нэг тасалбар цуцлагдан, нэг суудал хоосон ирсэн. Хайран суудал ... Нэг ч гэсэн иргэн маань ирсэн бол.
Мөн онгоц элчингийн мэдээллэснээр хөөрөх ёстой цагаасаа 16:40 биш 17:40-д буюу нэг цагаар хоцорч хөөрсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Америк болон бусад улсаас хэд хэдэн иргэд авсан байсан. Энийг тэнд байсан иргэд бүгд л харсан байх. Одоо бидэнтэй хамт зарим нь буудалд маань байж л байна. Дээр нь нэмээд 10 орчим Япончууд урд VIP суудалд суусан. Уг нь зөвхөн Монгол иргэдээ зөөх ёстой тусгай үүргийн онгоц биш бил үү.
Бас зөвхөн Японоос иргэдээ татах тусгай үүргийн онгоц биш бил үү.
Мэдээж Монголчууд минь бүгд л транзит ч бай юу ч бай, хэн ч бай эх орондоо ирж байгаад баярлаж байгаа ч энэ транзит-ын хүмүүсийг ТВ, хэвлэл мэдээллээр хэн ч, хаана ч зарлаагүй. Гэтэл Японд хэчнээн иргэд маань ирж чадахгүй гуравдугаар сараас хойш хүлээж цөхөрч байгаа билээ.
Гадны улсад гацсан ч Солонгосоос өөр транзит хийх боломжгүй гээд байсан биш бил үү.
Гэтэл дахиад мөнгөтэй ч юм уу. Юутай ч юм хэсэг хэд нь Японоос транзитаар харьчихлаа...
Муугаар бодоход Америк юм уу бусад улсаас ирсэн иргэдээс корона илэрвэл транзитаар ирсэн иргэд гэж мэдэгдэж болохгүй учир Японоос ирсэн гэж л зарлагдах байх даа.
Бас өглөө сэрээд өчигдөрийн шууд лайв үзлээ.
Эхэнд нь 10-аад хүнийг шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гээд бидэнтэй хамт автобусанд суулгахгүй тусад нь дуудаж авч явж байна гэж мэдээллэж байна. Гэхдээ үгүй л дээ. Тэдгээр хүний 10-аад орчим нь япончууд байсан юм аа. Эхлээд гурван монгол хүн дуудаад сүүлдээ 3,4-өөр Япон нэр дуудаад VIP суудлаас гаргасан юм.
Тэдгээр хүмүүсийн нэрийг дуудах гэж нэлээд удсаны дараа нь Монголчуудаа буулгаж эхлэсэн.
Ер нь журмаараа бол Монгол ч бай, Япон дарга ч бай, цэрэг ч бай бүгд 21 хоногийн тусгаарлалтанд хамрагдах ёстой биш бил үү.
Япон хүн Монгол хүнээс түрүүнд тавигдаж, 21 хоногийн тусгаарлалтанд ч орохгүй байна. Хэрвээ тусгаарлалтанд орсон бол та нар минь хаана байна вэ.
Бид тэгээд боломжоороо авчирч байхад нь дуугүй л байх ёстой байх даа тийм ээ.
Энэ гэхдээ ганц л удаагийн нислэгийн талаарх асуудал шүү.
Гадаадад гацсан иргэд чинь зүгээр нэг ганц гацсан гээд тэмцээд зүтгээд байгаа биш төр засаг Монгол иргэдтэйгээ харь хүнээс ч дор харьцаж, онцгой байдлаасаа илүү улс төр, хувийн эрх ашгаа түрүүнд тавьж байгааг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч цөхөрч байгаа болохоор л дуугараад, тэмцээд байгаа юм шүү.
Одоо нөгөө ковид-19-ийн хуулиараа намайг буруутгаж , чимээгүй байлгах гэж бол олон арга залиа хэрэглэх л байх даа.
Гэхдээ энэ хууль бол зөвхөн ард иргэдэд үйлчлэх бус бүгдэд үйлчлэх ёстой.
Монгол улсын иргэн бүр гэртээ харих эрхтэй.
Монгол хүн Монгол улсын баялаг. Жич: Баримттай” гэжээ.
Г.ЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.