НИЙГЭМ
Эдгэсэн ч дахин халдвар илэрсэн 11 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ

Өнөөдөр /2020.07.26/ ЭМЯ-нгаас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр хийгдсэн шинжилгээнүүдэд халдвар илрээгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Мөн үүний өмнө эдгэсэн гэж үзэн эмнэлгээс гаргаж, сувиллын тусгаарлалтад шилжүүлсэн 23 хүнд дахин коронавирус илэрсэн тухай мэдээлэл тарсан. Тэгвэл тэдний 11-д нь гурван удаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.