НИЙГЭМ
Завхан аймаг дахь сэжигтэй тохиолдлын хариу урьдчилсан байдлаар сөрөг гарчээ

Өчигдөр /2020.07.26/ Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, аймаг доторх хөдөлгөөнийг хязгаарласан.
Тэгвэл өнөө өглөө Говь-Алтай аймгаас түргэвчилсэн оношлуур авчирч мөнөөх иргэний шинжлэхэд хариу сөрөг гарчээ. Иймд холбогдох тушаалын дагуу хөдөлгөөн хязгаарласныг хэсэгчилсэн байдал руу шилжүүлсэн байна.
Тодруулбал Эрүүл мэндийн сайдын А/160 тоот тушаалын 12.2.3-т заасанд үндэслэн Аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргасан байна:
- Улиастай сумаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг цуцлах
- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, нэгдүгээр хавьтлын иргэдийн амьдарч буй хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох.
Шинжилгээний хариуг эцсийн байдлаар гаргахаар эмнэлгийн байгууллага ажиллаж байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.