Хөдөлгөөн эхлэхдээ ой дөрвөн сартай хүүхдийг мөргөж амь насыг хохироожээ
2020.07.25-07.26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны
Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авсан 303
зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын
улмаас 7 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 2
- Мөргөлдөх хэлбэрээр - 5
- Онхолдох хэлбэрээр – 2
- Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр - 2 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.07.25-ны өдрийн 07 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон.
2020.07.25-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон.
2020.07.24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.
2020.07.26-ны 06 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг “Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан. Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биш бол яах гэж зураг тавьдаг ?
Хахаха