НИЙГЭМ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр боллоо

Өнөөдөр /2020.07.28/ УОК-ын ээлжит хуралдаан 14.00 цагт болж, есдүгээр сарын 1-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцлээ.

Тун удахгүй УОК-оос хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээ танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Харин үүнээс өмнө эх сурвалжийн өгч буй мэдээллээр:

Халдварыг дотооддоо алдаагүй байгаа тул бүх шатны хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс нээх шийдвэр гарчээ. Ингэхдээ холбогдох ариутгал хамгаалалтын журам баримтлах аж. Өөрөөр хэлбэл 100 хувь танхимаар хичээллэнэ гэсэн ойлголт биш юм.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
gyiNeeree
gyiNeeree

yagaad

123
123

эхэлсэн нь дээрээ

Зочин
Зочин

Хувийн сургуулынханы лобби...

Холбоотой мэдээ

Back to top button