НИЙГЭМ
Томилогдоод 10 хонож буй ЦЕГ-ын дарга Ж.Болд албан тушаалын халаа хийв

Долдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагуудын дарга нарыг томилсон. Үүгээр ЦЕГ-ыг даргаар тус газрын Дэд дарга асан Ж.Болдыг томилсон юм.
Үүнээс хойш нарийвчлан тоолбол 12 хоног өнгөрч байна. Тэгвэл тэрбээр өнгөрөгч баасан /2020.07.31/ гарагт тушаал үйлдэж, зарим бүрэлдэхүүнээ өөрчилжээ.
Тодруулбал:
- Эрүүгийн цагдаагийн албаны даргаар хурандаа Т.Сүхболдыг
- Мөрдөн байцаах албаны даргаар хурандаа Б.Батсуурийг
- Дэд даргаар хурандаа Б.Даваажавыг
- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар хурандаа Н.Лхагвасайханыг
- Экологийн цагдаагийн албаны даргаар хурандаа О.Амарсанааг
- Дэд даргаар хурандаа Х.Доржсүрэнг тус тус томилжээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аливаа нэг газарт даргын сэтэр зүүнгүүтээ хэн нэгний хоолыг булааж бусдад өгөх шаардлага байдаг ч юмуу үгүй ч юмуу.зүгээр ажлаа хийж чадаж байгаа бол тэгж сольж холих хэрэг юун
Yadamdorj dargiig l solidog ni buruu da. Zangragtai sain udirdagch bsan shyy
мундаг дарга зѳв шийдвэр гаргажээ...
🙂
Ингэж дээр дооргүй халаа сэлгээ хийхээр жирийн алба хаагч нар хүртэл өртөж их дарамтанд ордог. Нэг дарга томилогдоход жолооч, туслах, жижүүр, нарийн бичиг хүртэл дагалдаж солигдож байдаг. Ямар ч байгууллагад бүгд адил. Эмгэнэлтэй
цагдаагийн байгууллага одоо хүн хүч орон тоо маш дутуу байгаа учир шинэ удирдлагууд залуугаараа тэтгэвэрт гарсан ажилтан нараа сонгон шалгаруулалт хийж буцааж авч орон тоогоо нөхөх хэрэгтэй байна даа
дарга солигдох нэг бодлын амар байдаг шинэ хүн шинэ бодлого явдаг манай хараал идсэн увайгүй уньхайгүй дарга нарыг массаар нь солиод өгдөг бурхан тэнгэр байна уу???????
Н.Лхавгасайхан гэнэ үү хэ хэ баларсан юм
Юуг чинь балалчих гээд байнө хө