НИЙГЭМ

26 хувийн НДШ-ийг он дуустал 10 хувь болгон БУУРУУЛНА

Өнөөдөр /2020.08.05/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Үүгээр хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болсон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэн, ААН-үүдийг дэмжих зорилгоор НДШ, ААНОАТ-ын хөнгөлөлтийг ч мөн үргэлжлүүлэх чиглэлийг өгчээ.

Тодруулбал, НДШ-ийн хувьд ажил олгогч 5, даатгуулагч 5, нийт 10 хувийн татвар төлөхөөр болгож тогтоожээ. Хөнгөлөгдөж буй төлөлтийг улсын төсвөөс 144 тэрбум төгрөг нэмэлтээр тусган шийдвэрлэх аж.

Нэмж хэлэхэд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ. Түүнчлэн түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн татвар тэглэх шийдвэрийг үргэлжлүүлнэ гэдгийг Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button