НИЙГЭМ

Солонгос дахь монгол хоолны газраар үйлчлүүлсэн хоёр хүнээс COVID-19 илэрчээ

Өмнөд Солонгосын Чүнбүг аймгийн Чонжү хотод оршин суудаг хоёр узбекистан залуу коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус хотын эрх баригчид Узбекистан улсын хоёр иргэний орсон газрыг шалгаж эхэлсэн бөгөөд тэд халдвар авсан гэдгээ мэдэхээс өмнө олон газар орсны нэг нь “Чингис хаан” нэртэй монгол хоолны газар юм байна.

Түүнчлэн тэд G-Mart, Бургер Кинг, биллиардны “Pocket Club”, “LEE” кафе зэрэг үйлчилгээний газруудаар үйлчлүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар халдвар авсан хоёр хүний нэг болох А нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгос улсад байнгын оршин суудаг байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button