НИЙГЭМ
Онгоцонд мэндэлсэн ихэр охид өнөөдөр тусгаарлалтаас гарна

Наадмын өмнөхөн буюу 2020 оны долдугаар сарын 9-нд тусгай үүргийн нислэгээр зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн юм.
Эхийг амаржих үед агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар ихэр охидыг эх барьж авсан байдаг. Ихэр охид долоон сартай мэндэлсэн юм.
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр эмнэлгээс гарна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hoorhon zolignuud shuu.goe ner ogooroi.sansar ogtorgui az zavshaantai holbootoi