ЭДИЙН ЗАСАГ

МБХ: Үйл ажиллагаа нь доголдсон, эрсдэлтэй банк байхгүй

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис өчигдөр /2020.08.18/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хоёр банкн дампуурлын ирмэгт байгаа тухай мэдээллийг дуулгасан. Гэвч Монголын банкны холбоо эл мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал тус холбооноос, “Банкуудын дотор үйл ажиллагаа нь доголдсон, эрсдэлтэй банк байхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө байршиж буй хоёр арилжааны томоохон банк эрсдэлтэй байгаа тухай дурдсан нь бодит байдлаас зөрсөн мэдээлэл юм” хэмээн няцаажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Төрийн байгууллага нь худалч болж байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button