ЭДИЙН ЗАСАГ
Зээлийн хүүг бууруулах хөтөлбөр бэлэн болжээ

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн хүүг бууруулах хөтөлбөр бэлэн болсныг зарлалаа.
Тэрээр “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн болчихлоо. Өчигдөр их хурлын гишүүд, монголбанк, бусад холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг маань УИХ-ын даргад танилцуулж зарчмын шийдэлд хүрлээ. Удахгүй хэлэлцэгдэх байх” хэмээн твиттер хуудастаа мэдэгджээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол батлах тухай онцолсон билээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.