НИЙГЭМ
Хортон шавьжаар бохирдсон жимсийг устгалд оруулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу өнгөрсөн лхагва гарагт /2020.08.19/ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Алтжин санаа” ХХК-ний “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуу дээр шавьжтай /амьд / хасарваань жимс борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон нь тогтоогдлоо.
Илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хортон шавьж гэдгээ нэрийг нь тодруулах хэрэгтэй
шавьжны нэр мэддэггүй НМХГ-н байцаагч байгаа юм биш биз дээ.зурагтай эсвэл бичлэгтэй үнэмшилтэй болгоод давтан тавиач.итгэл үнэмшил алга.шавьж амьтан нь байж байвал хорт бодисоор
-бохирлогдоогүй гэж үздэг тал бий гэдэг үү.хариулт нэхье!!!
ШАВЬЖТАЙ ГЭДЭГ ЭРҮҮЛ ГЭСЭН ҮГ.ЯМАР Ч ШАВЬЖГҮЙ БОЛ НУЛЬ ХОР .