Шүүгдэгч Б.Минжбадамын биеийн байдлыг тодруулахаар шүүх хурал түр завсарлалаа

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн юм.
Гэвч шүүх хуралдааны явцад буюу 2020 оны 08 сарын 21-ны өдөр шүүгдэгч Б. Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон билээ. Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, өнөөдөр өглөөний 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу өнөөдөр шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагаас эхэлсэн.
Улмаар шүүгдэгч Б.Минжбадамын биеийн байдлыг тодруулах зорилгоор өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл завсарлалаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.