ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: Нэг хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн өвчтөний тоо 289 боллоо

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Наймдугаар сарын 23-нд 399 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд:

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 268 хүний
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 67 хүний
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 1 хүний
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.  

Манай улсад нийт 298 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн 24 цагийн байдлаар нэг эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 289 хүн эдгэрээд байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button