ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: 701 хүний сорьцоос коронавирус ИЛРЭЭГҮЙ
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 701 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Харин дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 285 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 6 мянгаар нэмэгдэж нас баралт ижил түвшинд байна. Харин 233 мянга гаруй хүн бүрэн эдгэрчээ.
Коронавирусийн халдварын талаарх гадаад, дотоодын цаг үеийн мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн даваа, лхагва, баасан гарагт хийхээр болжээ. Түүнчлэн бямба, ням гарагт мэдээлэл хийхгүй ба ЭМЯ-ны цахим хаягаар товч мэдээллийг зургийн хамт нийтлэх аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.