Байшин нь шатсан тэтгэврийн насны иргэдэд гэр болон шаардлагатай дэмжлэг үзүүлэхээр болжээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суудаг иргэн Г-ийн 7х18м хэмжээтэй хоёр давхар байшин галд өртсөн харамсалтай хэрэг гарч, оршин суугчид нь гүн угаартсан болон түлэгдсэн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тодруулбал эхнэр, 7 настай хүүхэд нь угаартсан тул хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байгаа бол гэрийн эзэн Г-ийн нуруу түлэгдэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мөн дээрх байшинд хүн дахин амьдрах боломжгүй болжээ. Өнөөдөр Баянзүрх дүүргээс Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцлаа.
Энэ үеэрээ орон нутгийн зүгээс эдгээр иргэдэд гэр олгох ажлыг зохион байгуулан нэн шаардлагатай хоол хүнс, түлшний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Дашрамд дурдахад гэрийн эзэд хоёулаа тэтгэврийн насны иргэд ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.