Нийгмийн
Архангай аймгийн Батцэнгэл сумын 3072 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн амд коронавируст халдварын тандалт хийх зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” авчээ.
Тус шинжилгээнд Архангай аймгийн Батцэнгэл сумын 3072 иргэнийг хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ. Мөн ойрын хавьтлын буюу Ихтамир сумын 3, Өгий нуур сумын 2, Батцэнгэл сумын 58, нийт 63 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Архангай аймагт коронавирусийн гурван тохиолдол батлагдаад байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.