Андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2021.05.26 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 20 цаг 34 минутаас 21 цаг 49 минутын хооронд 1 цаг 15 минут үргэлжлэх ба оргил үе нь 20 цаг 38 минутанд харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.