НИЙГЭМ

Зоос гоёлын уулзвараас цаг уурын уулзвар хүртэлх замыг пүрэв, бямба гарагт түр хаана

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа цаг уурын уулзвар хооронд хоёр талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын 27, 29 болон зургаадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Иймд Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх тул жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button