Төв банкны Ерөнхийлөгчийн ӨНГӨЦ “пиар”

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзах үеэрээ том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судлахыг даалгасан. Монголбанкныхан эл саналыг дэмжиж эхнээсээ пиар хийгээд эхэлчихсэн.
Улмаар бүх зүйл цахимжаад мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах уу, үгүй юу. Том дэвсгэрт гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдэг асуулт маргаан дагуулаад эхэлчихсэн байгаа билээ.
Том мөнгөн дэвсгэрт гаргах шалтгаанаа Г.Занданшатар дарга болон Монголбанкныхан “Бага мөнгөн дэвсгэртээр гүйлгээнд буурсан. Бараг гүйлгээнээс хасагдах гэж байгаа тул том мөнгөн дэвсгэрт гаргах шаардлагатай” хэмээн тайлбарлаад байгаа.
Тухайлахад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ. Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл “гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах, хэвлэхгүй байх нь эдийн засгийн хувьд үр ашигтай” гэж тайлбарлаад байгаа.
Гэтэл нөгөө талд эдийн засгийн энэ хүнд нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь мөнгөний ханшийг унагах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Хамгийн наад зах нь мөнгөн дэвсгэрт томрох тусам бараа бүтээгдэхүүний өсч, мөнгө өөрөө үнэ цэнэгүй болох эрсдэлтэй. Мөн мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед дахиад мөнгөн дэвсгэрт хэвлэх нь үр ашиггүй зардал дагуулна. Түүнчлэн инфляцийн хүлээлт үүснэ. Энэ мэтчлэн асуудал олон. Түүний оронд одоо хэрэглээнд байгаа хэдий ч төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа нэгт, тавт, аравт, хорьтын дэвсгэртээ татах, эсвэл дахиж хэвлэхгүй байхыг судлах юм биш үү.
Бүхэл бүтэн төв банкны Ерөнхийлөгч ийм олон талаас нь ярихгүйгээр зөвхөн жижиг мөнгийг хэвлэхгүй байх нь илүү үр ашигтай гээд ганцхан талаас нь тайлбарлаад зогсож байх нь хэр зохимжтой вэ. Том мөнгөн дэвсгэрт “томчуудад” л ашигтай гээд бараг хэлчихсэнгүй, “пиар” хийх гээд арай л .
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм Гавьяат эдийн засагч байх гэж дээ
УХААНГҮЙ НОЁНД УРГАШГҮЙ АЛБАТ
Acquista Cialis Online
Cephalexin Nursing Responsibilities
Levitra Eye Problems
Amoxicillin Liquid Thrush Tongue
Propecia Winnipeg
On Sale Levaquin In Usa Next Day Delivery
Mayo Clinic Online Propecia
cialis usual dosage
Best Buy Generic Cod Only Pyridium Plymouth