УЛС ТӨР

Мянган дээлтэй САЙД

Сайдын гуншин хэрээс хэтэрлээ. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоход л эл шүүмжлэл түүнийг дагаж эхэлсэн юм. Сайд, Ерөнхийлөгчөөр тогтохгүй хэд хэдэн ажлын хэсгийн ахлагч болсон нь шүүмжлэлийг улам лавшруулчихлаа. Тэрбээр, давхар дээлтэй байтугай мянган дээлтэйгээр төрийн албыг хаших болов.

  • УИХ-ын гишүүн
  • ХЗДХ-ийн сайд
  • Монголын боксын холбооны Ерөнхийлөгч
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга
  • Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч
  • Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ахлагч
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагч

ийм олон албан тушаал зэрэг хашдаг. Өнгөрсөн долоо хоногт Боксын холбооны Ерөнхийлөгч, өчигдөр Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагч болсон. Эрхэм сайдыг сүйхээтэй гэх үү, сүрхий гэх үү. Эсвэл бүр албан тушаал, нэр хүндэд хэт дуртай гэх үү. Нэг хүний толгойгоор яаж ийм олон албан тушаалыг зэрэг хашиж, төрийн ажлыг зэрэгцүүлэн хийж чадах бол гайхмаар л байна шүү.

Ямар ч байсан өөрийгөө голохгүйгээр төрийн олон албан ажлыг зэрэг удирдаж сууна. Анх шударга таван гишүүний дүрээр тэмцэл, жагсаал хийж гарч ирэхдээ албан тушаал, алба гувчуур горилоогүй хэмээн чанга дуугаар хэлж байсан. Гэхдээ өдгөө тэд бүгдээрээ элчин сайдаас сайд хүртэлээ томорцгоосон бодит үнэн байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ

KKk, Бараг Ким их сенээс ч илүү албан тушаалтай юм биш үү. Хийх чадах юмаа сайн хий, чадахгүй байж битгий дахин шүтэгдэх гээд байл даа Сайдаа. Ким ир сен бүх шинжлэх ухааны доктор болж бусдын элэг доог болсон тэр зүг рүү л яваад байна шүү, Эрхэм Ерөнхий Сайдаа, Анхаар ...

Зочин
Зочин

Энэ төрд ганцхан Нямбаатар л ажиллад байгаа юм биш үү! Хаа хамаагүй бокс дотор хүртэл явж байх юмаа, тэгсэнд орвол 14 хөн настай жаахан юмыг бузарласан хар юмыг ганц сая төгрөгөөр торгосон аядаад сууж байгаа хуулиа янзлаач!!!

Зочин
Зочин

Yaaagaaa yag hahah

Зочин
Зочин

Е.сайд нь хувиин сургуль төгссөн ч юм шиг үгүй ч юм шиг толгой хоосон энэ үеэл нь орхон төгсөж багшилсан гэхээр арай илүү шулганаад шүлсээ үсэргээд хамаатнаа том харагдулах гэж гүйгээд өнөөх нь энэнээс өөр зарах амьтангүй.Энэ олон ажлыг ёстой халтуурдаж байгаа юм уу

Холбоотой мэдээ

Back to top button