НИЙГЭМ
Хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэг болгож хуульчилжээ
АНУ-ын Калифорни мужид хамтрагчтайгаа ярилцалгүйгээр бэлгэвчээ тайлахыг гэмт хэрэг болгон хууьчилжээ. Шинэ хуулиар эл үйлдлийг бэлгийн сэдлээрх халдлага гэж үзэх аж.
Тус хуулийн төслийг санаачлагч Кристина Гарсиа хэлэхдээ “Бэлгийн харилцааны үеэр хамтрагчдаа хэлэлгүй бэлгэвчээ тайлах бол ёс суртахууны ч биш, гэмт хэргийн асуудал. Үүний хор уршгаар бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэрэг олон асуудал тулгардаг” гэж тайлбарлажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.