СПОРТ
ДАШТ: Э.Цэндбаатар өнөөдөр хагас шигшээд өрсөлдөнө

ОХУ-д болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болно.
20 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс долоон ширэн бээлийтэн сойсноос Азийн наадам болон Азийн АШТ-ий аварга Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангасан.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж буй тэрбээр өнөөдөр хагас шигшээд Азийн наадмын аварга, Узбекистаны боксчин Миразизбек Мирзахалиловтой тоглоно. Э.Цэндбаатар ялбал мөнгөн медалийн болзол ханган, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх өвөртөлнө.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.