Японы Элчин сайд Масато Такаока Монголын жүдочдод амжилт хүслээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монголын жүдо бөхийн халуун ам бүлийг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр уулзалтын үеэр ноён Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх, Япон Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд Монголын жүдо бөхийн холбоо, монгол жүдочид үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв.
Мөн Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын хүндэт өргөмжлөлийг МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч З.Энхболдод гардууллаа.

Ноён Масато Такаока манай жүдогийн тамирчдыг ирэх онд болох Токиогийн олимпийн бэлтгэлээ Японы Шизүока мужийн Изүнокүни хотод хийхэд бүх талаар нь тусалж дэмжихээр болсноо албан ёсоор дуулгасан юм. Түүнчлэн Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багт олимпийн наадамд амжлттай оролцож олон медаль хүртэхийг хүсэн ерөөв.
Зургийг Монголын жүдо бөхийн холбооны цахим хуудаснаас авав.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.