СПОРТ
П.Орхон, Н.Лхамгармаа нар бал сарын аяллаа Хайнаньд тэмдэглэжээ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар есдүгээр сарын 25-нд хуримаа хийн, гал голомтоо бадраасан. Тэд бал сарын аяллаа Хайнаньд тэмдэглэжээ.

Спортын тэр тусмаа чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амжилтын төлөө хамтдаа зүтгэж яваа хосуудын нэг нь Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар юм.

“Алдар” спорт хорооны ах, дүү хоёр гавьяат болох Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь, ижилхэн спортоор хичээллэдэг гээд тэдэнд адилхан зүйл олон.

Тэд 2017 онд УАШТ-д түрүүлж, ДАШТ-д хамт оролцсон удаатай. Тэр жил П.Орхон дэлхийн аварга болж, баярт мөчөө хамтдаа хуваалцсан билээ. Улс бүр зөвхөн шилдгээ илгээдэг дэлхийн дэвжээнд гэр бүлийн хоёр хамтдаа өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amoxicillin Vs Penicillin Toothache [url=http://cialibuy.com]tadalafil cialis from india[/url] Finasteride Nausea Propecia Online Pharmacy
Uses Of Amoxicillin http://abuycialisb.com - Buy Cialis Dostinex Buy Cialis Cialis Que Dosis Tomar