НИЙГЭМ
"CU дэлгүүрээс хоёр охиныг авч явахыг завдсан хэргийг шалгаж байна"

Үл таних иргэн 10-13 насны хоёр хүүхдийг авч явах гэж оролдсон гэх зураг, бичлэг олны анхаарлыг татах болов.
Тодруулбал, CU сүлжээ дэлгүүрт 40 гаруй насны үл таних эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг "дэлгүүрээс юм хулгайлсан. Би хамгаалалтын ажилтан байна. Цүнхээ шалгуул" гэж дагуулж явахыг оролдсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Бид тухайн хэргийн талаар цагдаагийн газраас тодруулахад "тус хэргийн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн" хэмээв.
О.ОНОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hohiin novshiig sain shalga urdnii alga bolson huuhduudiin hulgaich ch ym biluu
Монголчууд аа өсвөр насны бяцхан охидууд алга болоод сураг тасардгийг мартаж болохгүй. Сэржмядаг охиныг сана