НИЙГЭМНийгэм мэдээ
Хөвсгөл аймагт Өмнөд Солонгосын 2 жуулчин живж, амиа алджээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Өмнөд Солонгос улсын хоёр жуулчин живж, амиа алдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, аяллын шугамаар тус улсын гурван иргэн манай улсад ирэхдээ нууранд сэлэх гэж байгаад осолдсон ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэд 45-55 насны хоёр иргэн байсан аж.
Тухайн иргэдийн хувьд арав орчим хоногийн өмнө усанд живж, нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь цогцсыг авч явсан гэх мэдээллийг холбогдох албаны хүн мэдээлэв.
Албаны эх сурвалжаас тодруулахад энэ сарын буюу наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Иймд иргэд та бүхнийг гол, нуурын усанд сэлэхдээ учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
А.ДАВАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.