Apple: Утсаа усанд унагаавал битгий будаанд хий

Утсаа усанд унагааж үзээгүй хүн ховор. Бид усанд унагаасан утсаа будаатай аяганд хийгээд орхидог билээ. Тэгвэл “Apple” компани ухаалаг устаа будаанд хийж хатаахгүй байхыг анхааруулсан байна.
Тус компани будааны жижиг ширхгүүд утас дотор орж гэмтээж магадгүй гэж анхааруулжээ. Үүний оронд утасныхаа залгуурыг доош нь харуулсан байдалтай ямар дотор нь орсон ямар нэгэн шингэнийг сэгсэрч гаргаад, агаарт хатаахыг зөвлөсөн юм.
Мөн норсон утсаа үсний хатаагч гэх мэт гадаад дулааны эх үүсвэрээр хатаахгүй байхыг зөвлөжээ. Дээрээс нь утас дотроо хөвөн, цаас гэх мэт гаднын биет оруулж шингэнийг цэвэрлэх гэж оролдохгүй байхыг анхааруулсан байна.
Харин хуурай, агаарын урсгалтай газар орхиж хүлээх хэрэгтэй аж. Гэхдээ сүүлийн үеийн утаснууд усны хамгаалалттай тул энэ мэт арга хэмжээ авах нь нэг их шаардлагагүй. Тухайлбал iPhone 12 загвараас эхлэн зургаан метр хүртэлх усны гүнд 30 минут байх чадвартай юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.