С.Төмөрхүү жирийн инженер биш мах, будааны бизнес эрхэлж, төрөөс тендер түүдэг

УИХ-ын сонгуулийн VI тойрог Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт АН-аас нэр дэвшигчдийн нэг нь Монгол Улсын Зөвлөх Инженер, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Төмөрхүү. Түүний хувьд, “Жирийн нэг цахилгааны инженер хүн” хэмээн өөрийгөө тодотгож, зангиан дээр цахилгаанчны саарал хувцас өмсөн сурталчилгаа, “пиар”-аа хийх болсон. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүртэл мэтгэлцээнд дуудаад буй.
Гэвч түүнийг жирийн инженер биш олигарх нэгэн болохыг доорх мэдээллүүдээр хүргэе.
Бичвэртэй холбоотой рийлийг энд дарж үзнэ үү
Нэгт, хагас тэрбум давсан тансаг зэрэглэлийн орон сууцтай
Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлснээр АТГ олон нийтэд ил болгоод буй. Мэдүүлэгтээ хагас тэрбумын буюу 695 сая төгрөгийн орон сууцтай гэжээ. Энэ нь Зайсанд байрлалтай бөгөөд тансаг зэрэглэлдээ тооцогддог юм байна. Мөн үйлчилгээний зориулалтай нэг обьект болон авто зогсоол эзэмшдэг.
Хоёрт, дүүгээрээ махны үйлдвэр, гэр бүлээрээ худалдааны төв эзэмшиж, цагаан будаа импортолдог
ХОМ-тээ “Шуурхай тээх” ХХК-ийн 43 хувь, “Нишимару” ХХК-ийн 33 хувь, “Шувуут” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэсэн байна. Эдгээр компаниудынхаа нэгээр гаднаас цагаан будаа импортлох бизнес эрхэлдэг.
“Нишимару” ХХК-ийг нь шүүж үзэхэд 2017, 2018 оны үес тус компанийн хамаарал бүхий этгээдээр доорх хүмүүс нэрлэгдэж байжээ.

Хөрөнгө орлогодоо ил мэдүүлсэн нь л эдгээр компаниуд болохоос нууц компани ихтэй нэгэн ажээ. Тухайлбал, Сүхбаатар аймагтаа хамгийн томд тооцогддог “Нэмэр их” ХХК-ийн эрхэлдэг махны үйлдвэрийг өөрийн төрсөн дүү С.Төмөрхуягаараа дамжуулан эзэмшдэг байна. Мөн Сүхбаатар аймгийн төв дэх “Таван эрдэнэ” худалдааны төвийг олон жилийн өмнөөс гэр бүлээрээ эзэмшиж байгаа аж.
Гуравт, бусдын нэр дээр байршуулсан эрчим хүчний компаниудаараа төрөөс тендер түүдэг
Түүгээр ч зогсохгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг гурваас дөрвөн нууц компанитай. Гэхдээ эдгээр компаниудаа дандаа бусдын нэр дээр байршуулж, далд байдлаар эзэмшдэг гэсэн үг. Түүний компаниуд нь “Тавантолгой төмөр зам”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрчим хүчний яам зэрэг төрийн томоохон байгууллагуудаас дандаа тендер түүж иржээ.
Ингэхээр Хэнтий, Сүхбаатар, Дорнодын VI тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Төмөрхүү огтхон ч жирийн инженер биш байгаа биз дээ. Сүхбаатар аймагтаа л биелэгжүү, хөрөнгөлөг нэгний тоонд орж толгой цохино. Төрд орж эрчим хүчний салбараа аврах нэрээр хувийн компаниудаа тордох гэсэн санаархал явж буй гэж хэлж болохоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд чинийхээр бадар барьсан гуйлгачин байх ёстой юм уу
Үнэн УЦТС дарга байхдаа огцом баяжсан энэ юу хэлээд байгааг ухаарна биз
МАН хар пиарыг арай хэтрүүлээд чөлөөт эдийн засаг (зах зээл), чөлөөт худ�##�даа, хувийн өмчийг үгүйсгэсэн тэнэгдүү юм их яриад бна шүү ! Модериатор, редактор ч үүнийг ойлгоогүй, мөнгө өгсөний нь л дэмжээд чааж бна доо, нохой долоо !!!
Инженер байгаад 2012-оос 2016 оны хооронд УБЦТС захир�##� болж баахан цахилгааны шугам трансформатор солих нэрээр овоохон баяжсан гэж с�##�барын инженерүүд ярьдаг юм. Хамсаатан нь Осгонбаатар, Буяндэлгэр гэх мэт нөхөд бий гэсэн.
Төрд ойртуулж болохгүй нэг хулгай ч л бна шүүдэн
Үнэн хэзээд ил болдог юм өө миний хүү үнэнээрээ явах шиг сайхан юм бхйдаггүй юм шдээ
Махны бизнес эрхэлдэгийг нь мэднэ. МАН гарангуут ажлаасаа чөлөөлөгдсөн, эмч эхнэрийг нь хүртэл ажлаас нь шахсаар байгаад гаргасан. Тэхээр ямар нэг ажил эрхэлж байж амьдрах ёстой. Ажил хийдэг амьжиргаатай байх нь буруу юмуу муу юу.
Манангаас мөнгөтэй нөхдүүд л нэр дэвшиж байгаа
Yg ymar baih estoi ym be har p###aanuud guilagachingiin haan baih estoi ymuu eswel Oyunerdene shig chin ulaan tsaim hulgai hiih estoi ymuu.
Хөрөнгөтэй байл аа гээд яахын, ядуу бсан бол бас л гуйлгачин гээд л цоллох бх даа, сонин шүү нээрэн. Болчихоо ч,өөрсдөө юу ч хийхгүй бж
Өө маний хоолыг өндөр үнэтэй болгодог тендерчин үү. Өаярлаоаа хэлсэнд. Наадмыг чинь л сонгохоо болиё
Энэ сонгуулиар ард түмэндээ хандах хандлагаар нь үнэлж МАН дэмжиж оролцноо
Aagii
МАН-ы цүнх баригч нарын нэг хулгайч л гэхэд Төмөрхүүгийн хөрөнгийг харв�##� гуйлгачнаар нь дуудах юм байна л даа. Нэг орон сууцтай, нэг зогсоолтой гэнэ. Энэ тэгээд аймаар баян уу? Захын Нарантуулын наймаачин 2 зогсоол 2-3 орон сууцтай байгаа шүү.
Тендерт ялж,бүтээн байгуул�##�т хийж, хөрөнгөтэй болох нь буруу зүйл бишшүү дээ ! Соц үеийнх шиг баян хүнийг үзэн ядах люмпэн сэтгэлгээг хэн, хэрхэн, яах гэж өөгшүүлээд байнаа
Yun songogdoh ve horongiin huraaj shalgah heregtei
яасан муухай хүн бэ
Худ �####� даа
П.,Урнаа з�##�уу хүн гэхэд бөөлжис цутгамаар бичижээ
ВООВ ТЕНДР ТӨМӨРӨӨ БАЙНАШТ БҮГДИЙГ НЬ ХАМЧИХДАГ ГАР ДАА АРДЧИЛСАН НАМ ОДОО БОЛИОЧЭЭ ХҮЧИН ХИЙНЭ МӨНГӨ САРВАЙСАН БОЛГОНЫГ АРХИЧИН ГАНТӨМӨР НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЛЭЭ.ЭНЭ ОЛОН ХҮНИЙГ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ХОРЛОЖ БАЙГААН ЭНЭ НӨХӨР МЭДЭЭЖ ГАРАХГҮЙШТ УЛС ТӨР ГЭДЭГ АЙМШИГТ ЭРГҮҮЛЭГТ НЭГ ОРСОН ХҮН ЭСВЭЛ ШОРОНД МОРИЛНО ЭСВЭЛ ҮХНЭ ИЙМ Л ЗАМ ХҮЛЭЭЖ БАЙГААГ МОНГОЛНУУД МЭДДЭГ БОЛСОН.ГАНТӨМӨР ЖАЙЖИЧИХААД ХЭДЭН ЦААС ЦУГЛУУЛЖ АВААД АХ НАМЫН СУГАНЫ ҮС БОЛЧИХНО АН ЭНЭ УДАА СҮЙРЧЭЭ АРХИЧИНГААР УДИРДУУЛСАН НАМ ИЙНХҮҮ ТӨГСГӨЛ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО БАЯРТАЙ АРХИЧИНГАА ДАГУУЛААД ЯВЦГАА
erh medelten buhen iim l asuudaltai bdg yay gehev , iim humuus l songuulid olon ner deshine shuudee
Жирийн инженер гэдэг баг зүүсэн олигархи лаг баян хүн байна ш дээ! Бас ажлын хувцас өмсчихжээ театрын жүжигчин шиг байх шив дээ?