Top StoriesУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга болсноор хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг дэмжих тал дийлнэ

УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргаас гадна Ерөнхий сайд, сайд нарыг томилох хуулийн заалттай ч амжсангүй. Олонх болсон МАН хамтарсан Засгийн газар байгуулах эсэхээ эцэслэн шийдэж чадаагүй байна.

Харин МАН-ын Нарийн бичгийн даргын мэдээлснээр, УИХ-д суудалтай намуудтай эл асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар болоод буй.

Ардчилсан намын зүгээс Х.Тэмүүжин хамтарсан засаг байгуулахыг дэмжихгүй байгаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга дэмжиж буй. Тэр хэвлэлд илэрхийлсэн байр сууриндаа "126 гишүүнтэй болсон тул хамтарсан Засгийн газар байгуулах буруу биш. Израиль, Шинэ Зеланд зэрэг орнуудын жишигт л ойртож буй хэрэг. Харин үүний тулд АН ажлын хэсэг байгуулна. Орон даяар хэлэлцэнэ, урт хугацааны процесс" гэж дурдсан юм.

МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрүүдээ нэгтгэж, ингэхдээ аль болох "Алсын хараа-2050" буюу орон сууцжуулах, 20 минутын хот, Үндэсний баялгийн сан зэрэг концепцууд дээр төвлөрч ажиллахад тохирвол хамтарна. Хамтарч чадахгүй бол дангаар Засгийн газраа бүрдүүлнэ гэдэг байр суурьтай байна.

Харин ХҮН намын зүгээс ямар ч байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

МАН 126 гишүүний нам, эвслийн харьяаллыг мөн хувь тэнцүүлэх маягаар Засгийн газарт "кволтолъё" гэж үзсэн. Үүгээр Үндэсний эвсэл, ИЗНН-д сайдын суудал олдохгүй. Тэгэхээр одоогийн байгаа мэдээллээр, хамтарсан засаг байгуулах эсэх асуудалд АН, ХҮН намтай зөвшилцөхөөр буй.

Ер нь жил тойрон хөшигний ард яригдсан мэдээллээр, Х.Баттулга УИХ-д орж ирээд АН-ын манлайллыг атгана, чингээд Л.Оюун-Эрдэнэтэй хамтарсан Засгийн газар байгуулна гэж тохирсон. Гэхдээ Х.Баттулгын бус фракцын төлөөлөл АН-д чамгүй багтаж орсон. Эхнээсээ сошиал болон хэвлэлд үүнийг буруу жишиг, сөрөг хүчний байр сууриас ухарсан явдал гэж тайлбарлацгааж байна.

АН дахь Х.Баттулгын нөлөө үлэмж хүчтэй, дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтарсан Засгийн газар байгуулахыг эрс дэмжиж буй өнөөгийн нөхцөлд нөхцөл байдалд ийш чиглэх "агаар"-тай байгаа нь нууц биш.

Ямартай ч эрх баригч нам Үндэсний их баяр наадмаас өмнө Засгийн газраа эмхлэн байгуулах чигтэй байна. Ерөнхийлөгч өнөөдрөөс эхлэн хоёр өдөр Казахстан улсын Астана хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй. Энэ нь мөн Засгийн газар эмхлэхэд цаг хожих хугацаа болсон.

Энэ хооронд МАН генсекээ томилох ёстой. Нийслэл дээр ч хотын орлогчийг томилох зэрэг хэд хэдэн чухал томилгоо явагдах хүлээлттэй. МАН-ын УЗ нэгээр тогтохгүй хуралдах нь ойлгомжтой бөгөөд, одоогийн мэдээллээр ЕТГ-ын дарга Я.Содбаатар МАН-ын генсек болох тохироотой. Харин ЕТГ-ын даргаар Г.Занданшатар очих, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилох нюанстай байна.

Чухал нь, УИХ дахь АН-ын бүлгийг О.Цогтгэрэл даргалахаар боллоо. Тэр Х.Баттулгын байр суурийг хамгаалж ажиллах улстөрч гэдэг нь эхнээсээ болон өнгөрсөн дөрвөн жилд батлагдсан юм.

Нийтдээ амралтын өдрийг хасвал наадмаас өмнө шинэ Засгийн газрыг байгуулахад ажлын дөрөв хоног л байна. Энэ хугацаанд МАН, АН, ХҮН намаас байгуулсан ажлын хэсэг ерөөс мөрийн хөтөлбөр нэгтгэх агуулга дээрээ хэрхэх нь л анхаарал татаж буй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ИДЭЖ УУСАН ХАМ ХЭРЭГТ ОРНО

Зочин
Зочин

Энэ троллууд бичиж бна дөө. Уулзсан ярьсан хүн бүр сөрөг хүчингүй, нэгдэж авахд хягааргүй идэж уух нь гэж дургүйцэж бна,

Зочин
Зочин

Наанаа бүгд үгүй цаанаа бүгд тийм

Зочин
Зочин

Энэ намууд чинь эвлэршгүй дайснууд биш биз дээ? Дайсагнах, үзэн ядах тусам Монголчууд хүчгүйднэ. Улс орон доройтно. Ард түмэн хохирно. Өнгөрсөн 8 жилд бидний амьдрал дээшилсэнгүй. Эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн зүгт харж, хамтран ажиллаж яагаад болохгүй гэж?

ЗочинАмаржаргал
ЗочинАмаржаргал

Дангаар байгуулвал энэ их хүчтэй сөрөг хүчин байхад ЗГ амархаан унана, хамтарвал тогтвортой сайн ажиллах дүр зураг харагдаж бн даа

Уншигч
Уншигч

АН дотроос нь (Засгийн газарт орж байж), Их хурлын гишүүд гаднаас нь сөрөг хүчний үүргээ амжилттай биелүүлнэ. Ард түмний өдөр тутмын амьдрал ЗГ-ын шийдвэрээр л явагдана. Тэгэхээр гаднаас нь хэчнээн орилоод нэмэргүй.

Сумын заан
Сумын заан

Хамтарч болноо. Харин В.Путины зуудаг нохой Х.Баттулга, өөрийнх нь өлсөөд үхье гээд тэгим жаварт талбайд хэвтэгчидтэйг Засагт орвол эрчим хүч, ураны төсөл, УЦС, төмөр замын терменаль будаа болно. Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн тэнэгүүд Женкогийн хэдэх цаасанд хууртаад Монголын хувь заяаг хөнтөрч орхилоо доо.

Сумын заан
Сумын заан

Женког сонгосон нь Путиныг сонгосон сонголт болов. Дэлхийд ад болж ганцаардсан орос ахтайгаа монголчууд жарганааа.

Холбоотой мэдээ

Back to top button